Духовни дахиад л салж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

"Нууц материал"-ууд киноны гол дүрүүдээр бидэнд танигдсан жүжигчин хосууд болох Дэвид Духовни, Тиа Леони нарын салалтын асуудал байсхийгээд л сөхөгдөж дэлгэгддэг. Тэдний салалтын талаар шар хэвлэлүүд хамгийн сүүлд 2008 онд бичиж байсан ба тэр цагаас хойш хэсэг зуур намжаад байсан юм.

Харин энэ онд тэд дахиад л салж байгаа бололтой. Ноён Духовнигийн 2008 онд эхнэрээсээ хөндийрөх болсон шалтгаан нь түүний бэлгийн сонирхол, хэтэрхий хүүхэмсэг зантай холбоотой гэх цуу байдаг ч бие биедээ хайртай хосууд салж чадалгүй эргэн нийлсэн гэдэг. Хосууд 1997 онд хамтын амьдралаа холбосон бөгөөд одоо хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг ажээ. 

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж