Монголын тал дахь дугуйчид

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Монголын тал дахь дугуйчид

“Mongolia Bike Challenge” дугуйчдын олон өдрийн уралдаан үргэлжилж байна. “Mongolian Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг тус уралдаан энэ жил “Genco Mongolia Bike Challenge-2013” нэртэй болсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Genco Tour Bureau” компани ажиллаж байна.

Дэлхийн шилдэг дугуйчдын өрсөлдөж буй уг уралдаан есдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн бол 7-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Genco Tour Bureau” компанийн “XIII зуун” цогцолборт барианд орох юм. Дөрөв дэх удаагаа болж байгаа уг тэмцээнд 23 орны 108 тамирчин эзэн Хэнтийн уулсаар дугуйгаар уралдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж