Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн шүдний эмчилгээ, оношлогооны үйлчилгээний чанарыг сайжруулахаар Туркийн “ТИКА” олон улсын хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас өчигдөр 50.0 сая төгрөгийн шүдний иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлав. Тус шүдний танхимыг нээх тууз хайчлах ёслолд Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ахмет Асим Арар, Туркийн олон улсын хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Рахман Нурдун, хөтөлбөр зохицуулагчийн орлогч Өзлем Кэскин, тус байгууллагын Санхүү, Тамгын газрын хэлтсийн дарга Аитэкин Аедэн, нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ц.Цогзолмаа болон эмнэлгийн эмч, ажилчид болон иргэдийн төлөөлөл оролцжээ.
С.Отгон