Жүдочид эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Жүдочид эх орондоо ирлээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд амжилттай оролцсон Монголын жүдо
бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
ДАШТ-ээс аваргын алтан медаль хүртсэн ОУХМ
М.Уранцэцэг, мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Д.Амартүвшин тэргүүтэй
жүдочдын хөлөглөсөн нисэх онгоц өнөөдөр 04.05 цагт “Чингис хаан” нисэх
буудалд газардсан юм. ДАШТ-д амжилттай оролцож, багийн дүнгээр V
байрт шалгарсан жүдочдыг Монголын жүдо бөхийн холбооны удирдлага,
төлөөлөгчид, хэвлэл, мэдээллийнхэн, гэр бүлийнхэн нь угтан авсан юм. 2013.09.05

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж