Эсэргүүцлийн хөдөлгөөнийг тараасны дараа Тахрирын талбай босогчдын нүүлгэсэн чулуу, хагархай шилээр дүүрсэн байсан гэнэ. Гэрчүүдийн мэдээлснээр дээрх үймээн самуун сүүлийн хэдэн долоо хоногт гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хамгийн идэвхитэй нь байсан гэнэ.
Тахрирын хувьсгалын үеэр амиа алдагсдын ар гэрийнхэн үндэсний телевизийн байрны гадна суулт хийж байсныг цагдаа нар тараасны дараа дээрх явдал үүссэн байна. Цагдаа нар босогчдыг үймээн дэгдээхээс болгоомжлон хотын гол гудамж талбайг хуягласан машинаар хааж, тусгай хүчнийхэн хотыг хяналтандаа авчээ. Өнгөрсөн долоо хоногт Египетийн худалдааны сайд асан Рашид Мохамедэд тус улсын шүүхээс улсын хөрөнгийн шамшигдуулсан хэргээр таван жил шоронд хорих ял оноосон бол өнгөрсөн сард тус улсын сангийн сайд асан Юссеф Галид хээл хахууль коррупцийн хэргээр 30 жил шоронд хорих ял оноосон юм. Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг хөвгүүдийнх нь хамт шүүх ажиллагаа ирэх наймдугаар сард болох юм байна. Түүнийг Египтийн хувьсгалын үеэр босогчдыг хөнөөх тушаал өгсөн гэж буруутгаж байгаа юм.