Засаглалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас Татварын ерөнхий газарт Татварын удирдлагын мэдээллийн системийг /ТУМС/ нийлүүлэх, тохируулах, суурилуулах, хүлээлгэн өгөх болон дэмжих гэрээг санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа. БНСУ-ын инженерүүдтэй хамтран хэрэгжүүлж буй энэхүү IT төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болсон юм. Төслийг БНСУ-ын “Дэү интернэйшнл” корпорациар ахлуулсан “Дэү информэйшн системс” ХХК болон ИБУИНВУ-ын Гадаадын Засгийн газар ба засаг захиргааны “Кроун ажентс” ХХК-ийн түншлэл бүхий хамтарсан баг хамтран хэрэгжүүлж байгаа юм.
ТУМС-ийн хэтийн зорилго нь татварын автоматжуулагдсан системийг боловсронгуй болгох, татварын орлогыг нэмэгдүүлэх, ТЕГ-ны үйл ажиллагааны зардлыг бууруулах, татвар төлөгчдийн татварын хууль тогтоомжийг сайн дураар даган мөрдөх орчинг бүрдүүлэх, ТЕГ-т татварын ил тод байдлыг дээшлүүлэхэд оршино гэж мэргэжлийнхэн тодорхойлов.
Б.ЗОЛОО