Морьтон түмэн Гиннесийн амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2013.08.10-нд нийтлэгдсэн

Морьтон түмэн Гиннесийн амжилт тогтоолоо

Талын Монголчууд өчигдөр адуу хэрэглэх их соёл, морь унах их ухаанаа дэлхийн дээд амжилтын “Гиннес”-ийн номонд түм гаран морь жагсааж бүртгүүлсэн. Энэхүү жагсаалд монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 11 090 морь жагссан нь ийнхүү дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Шинэчлэнэ гэдэг нь өмнө нь АНУ-ын Флорида мужид найман мянган морьтон жагсаж байсан түүх байдаг ажээ. 2013.08.10

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж