Peabody нөхөн сэргээлтийн стандартыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Peabody нөхөн сэргээлтийн стандартыг танилцууллаа

Монголын уул уурхайн
салбарт нөхөн сэргээлтийн үлгэр жишээ гүйцэтгэлтэй гэгдэх Эрээний нүүрсний
уурхайгаа Пибоди компанийнхан төр, хувийн хэвшлийн төлөөлөлд танилцууллаа. Үүнд
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, ногоон
ТББ-ууд, АНУ-ын Элчин сайд болон хэвлэл мэдээллийн төлөөлөл багтсан. Энэхүү
уурхайг Пибоди компанийн мэргэжлийн баг орон нутгийн иргэд болон ХААИС, Үр
үржүүлэгчдийн төвтэй хамтран 2009 – 2010 онд нөхөн сэргээж, эдүгээ нийт гурван
жилийн турш мониторингийн ажлыг хийж байна. Та бүхэн
Mongolian Mining
Journal сэтгүүлийн удахгүй хэвлэгдэх
наймдугаар сарын дугаараас Эрээний уурхайн нөхөн сэргээлтийн танилцуулгын
дэлгэрэнгүй сурвалжлага болон нөхөн сэргээлтийн мониторингийн ажилтай танилцсан
АНУ-ын Элчин сайдын ярилцлагыг уншаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж