”Elite Brain” блог зочны булантай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

”Elite Brain” блог зочны булантай болжээ

БНХАУ-ын шатарчин, эмэгтэйчүүдийн хамгийн залуу 
"Дэлхийн аварга", Их мастер Хоу И Фань 


Манай
блог шинээр зочны булантай боллоо. Тус хөтөлбөрийн маань анхны зочноор
БНХАУ-ын шатарчин, эмэгтэйчүүдийн хамгийн залуу "Дэлхийн аварга", Их
мастер Хоу И Фань оролцох болсныг дуулгахад таатай байна. Бид
түүнийг манай улсад зохиогдсон дэлхийн шатрын холбооны шилдэг
эмэгтэйчүүдийн цуврал тэмцээний аварга гэдгээр нь илүү сайн таних билээ.
Тэрээр одоо Энэтхэг улсын нийслэл Дэли хотноо зохиогдож буй супер залуу
их мастеруудын тэмцээнд тоглож байгаа учраас БНХАУ-ын Бээжин хотод 7
сарын 4 – 6 ны хооронд түүнтэй уулзаж видео-ярилцлага авахаар боллоо.
Ярилцлагандаа олон сонирхолтой зүйл багтаахыг хичээх бөгөөд боломжтой
бол Хятадын   шатрын шигшээ багийн бэлтгэлийн байрыг танилцуулах болно.
Манай блог асуултуудаа боловсруулж байгаа тул та бүгдээс асуух зүйл
байвал elitebrainclub@yahoo.com хаяг руу 7 сарын 2 хүртэл асуултаа илгээнэ үү.

http://elitebrain.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж