МАН-ын бүлэг 44:32 гэсэн хувилбар ярьж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг 44:32 гэсэн хувилбар ярьж байна

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зөвшилцөх ажлын хэсэг бэрхшээлтэй байгаа аж. Үдээс өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж пропорциональ давамгайлсан холимог тогтолцоогоор сонгууль явуулах саналасаа ухрахгүй гэдгээ ярилцжээ. Харин одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар орлоо. Түүгээр мөн л Сонгуулийн хуулийг ярилцах юм байна. Гэхдээ мажоритар давамгайлсан тогтолцоогоо хадгалахаар хатуу тохироотой байгаа сурагтай. МАН-ын бүлэг 44 суудлыг мажоритар, 32 суудлыг пропорциональ хэмээн ярьж буй тухай чих дэлсэв.

 Ийнхүү Сонгуулийн хуулийн зөвшилцөл явахад амаргүй болжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж