
Энэ өдрийг сонгон тайван замаар жагсаал хийж байгаа нь гурван жилийн өмнө яг энэ өдөр улстөрийн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж яваад буудуулан алтан амиа алдсан таван хүний дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртсний улмаас эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон олон арван цагдаагийн ажилтнуудыг эрх баригчдад сануулах зорилгыг давхар агуулсан байна. ИЗ-НН Жагсаал цуглаан хийх журмын тухай Монгол улсын хуулийн дагуу Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон тус дүүргийн Цагдаагийн газарт мэдэгдэл хүргүүллээ.УИХ-аар хэлэлцэгдэж байгаа “УИХ-ын Сонгуулийн тухай” хуулийг яаралтай хэлэлцэж батлуулах зорилготой энэхүү тайван жагсаалд ИЗ-НН-ын 200 орчим гишүүд оролцох ажээ.