Монголын дугуйн холбооны тайлангийн хурал өнгөрөгч долоо хоногт болж, сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлын тайланг сонслоо. Урьд өмнө дуулдаж байсны дагуу энэ үеэр зохион байгуулалтын асуудал хэлэлцэж холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг улираан сонгосон байна. Харин Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Өлзий-Оршихын оронд ерөнхий нарийн бичгийн даргаар БТСГ-ын мэргэжилтэн Х.Отгонбаатарыг томилжээ. Мөн зургадугаар сарын 25-26-нд замын дугуйн УАШТ Өвөрхангайн замд явагдсан байна.