48 айлын орон сууц ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

48 айлын орон сууц ашиглалтад орно

Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатартай Хаан банкны Гүйцэтгэх захирал Саймон Моррис Зүүн бүс хариуцсан захирал Т.Жавхлан,  Хэнтий аймаг дахь Хаан банкны салбарын захирал Н.Алимаа нар өчигдөр уулзаж тус банкны үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Хаан банкны Гүйцэтгэх захирал Саймон Моррис Хэнтий аймгийн Хаан банкны үйл ажилагааг сайн байгаа хэмээгээд цаашдаа аймаг орон нутгийн удирдлагуудтай нягт хамтарч ажиллах, мөн орон сууцны зээлийн хөтөлбөр шинээр боловсруулж байгаагаа дурьдаад энэхүү хөтөлбөрийн дагуу зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт өөрчлөлт оруулж байгаа гэлээ.

Дашрамд дурьдахад Хэнтий аймаг өнгөрсөн оноос эхлэн “Орон сууцны сан” байгуулж аймагт шинээр баригдаж байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлж байгаа билээ.

Өнгөрсөн онд Өндөрхаан хотод 48 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан ба үүнд нийтдээ 24 төрийн албан хаагч хөнгөлттэй зээлд хамрагдан байртай болсон. Энэ онд дахин шинээр 48 айлын орон сууц барилга угсралтын шатандаа явж байгаа бөгөөд мөн төрийн албан хаагчдыг орон сууцны хөнгөлөлтэй зээлд хамруулж орон сууцаар хангах юм.

И.Байгальмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж