Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кино театрын ард барилгын суурь тавьж байсан газраас өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт дөрвөн хүний гавлын яс олдсон. Тухайн үед барилгын суурийн ажил хийж байсан гүйцэтгэгч компанийн туслах ажилтнууд харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгч, дуудлагын дагуу Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд гавлын ясыг авч явсан гэх мэдээлэл нийтлэгдсэн юм.
Энэ талаар ЦЕГ-ын ОНХХ-ийн дарга Т.Сайнжаргалаас тодруулахад “Хэлмэгдүүлэлтийн үеийн буюу 30-40-өөд оны үеийн гавлын яс байж магадгүй гэх таамаг байгаа. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаагүй. Холбогдох газрууд нь шилжилгээ хийж байгаа” гэх хариулт өгч байна.
Б.Сайн