Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй зам засварын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 50 орчим хувьд хүрээд байгаа аж. Одоогийн байдлаар 22-ын товчоо, МУИС-ийн гудамж, 10-р хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км зам, Зоос гоёлын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх зам, Таван шарын төмөр замын гарамтай уулзварын замуудыг нээгээд байна.
Харин Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвараас Цэцэг төв хүртэлх зам, Залуучуудын өргөн чөлөөнд Зоос гоёлын уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх 300 метр зам, Таван шарын уулзвараас Толгойтын төмөр замын гарамтай уулзвар хүртэлх 700 метр авто замууд хаалттай байна. Харин баяр наадмаас өмнө дээрх хаалттай замуудыг нээхээр ажиллаж байгаа аж.
С.Отгон