Флойд Мэйвэтэр, Виктор Ортиз нар тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Флойд Мэйвэтэр, Виктор Ортиз нар тулалдана

АНУ-ын нэрт боксчин Флойд Мэйвэйтэр 16 сарын дараа анх удаагаа боксын рингэн дээр гарахаар болж байна. Тэрээр ирэх 9-р сард Лас Вегас хотноо Виктор Ортизтой тулалдах гэж байна. WBC хоёрдугаар хагас жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Виктор Ортиз хийх гэж байгаа нь энэ юм. Түүний өрсөлдсөгч нь мэргэжлийн боксийн рингнээ нэг ч удаа ялагдал хүлээгээгүй байгаа Флойд Мэйвэтэр юм. Мэйвэтэрийг олон жилийн турш Мэнни Пакьяотай нударга зөрүүлэхийг хүсч байгаа ч тулаанаас бусад асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм. тиймээс ч тулаан хэд хэдэн удаа цуцлагдаж байсан. Сүүлд цусны шинжилгээг тулааны өмнө эсвэл хойно гэдэг дээр санал нийлээгүй учраас бокс болоогүй юм. Боксын хорхойтнууд Филлипин эртэй хийх Мэйвэтэрийн тулааныг хүлээж байгаа ч, Дэвид Ортизтой хийх тулаан ч дутхааргүй сонирхолтой болохыг тэрээр өгүүлжээ. Пакъяотой зодолдохыг мэдээж хүсч байна. хөгжөөн дэмжигчид ч үүнийг хүсч байна. гэхдээ Ортиз бол шилдэг боксчин. 29 тулааны 22-ийг нь хүнд цохилтоор ялсан аваргын бүсийн эзэмшиж байгаа учраас түүний эсрэг бүхнээ гаргах нь одоо зорилго болоод байна гэж Мэйвэтэр хэлжээ. Ортизийг уг нь дараагийн Оскар Де Ла Хояа гэж хүмүүс ярьж байсан ч хоёр жилийн өмнө Маркос Майданад зургадугаар райундад нам цохиулсанаас хойш хэвлэл мэдээллүүд дахин энэ сэдвийг хөндөхөө болисон. Гэвч түүнээс хойш тэр алдсан нэр хүндээ эргүүлэхийн авахын тулд ялалтуудыг байгуулсаар байгаа ч хамгийн том шалгуур нь одоо хийх тулаан гэдэг нь ойлгомжтой. Мэйвэтэр Ортиз нарын тулаан Мексикийн тусгаар тогтнолын өдрөөр Лас Вегас хотноо болно.

                                            Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж