”Gym day” спортын өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

”Gym day” спортын өдөрлөг боллоо

Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд БТСГ, Монголын гимнастикийн холбоотой хамтран “Gym day” спортын өдөрлөгийг өнгөрөгч бямба гарагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ үеэр гимнастикийн үзүүлэх тоглолт болсноос гадна өдөрлөгт оролцсон ард иргэдийн жин, өндрийг үзэх зэрэг үйлчилгээг үзүүлэв. Мөн нийтийн бүжиг сонирхдог ард иргэдийн дунд үлээвэр найрал хөгжимтэй нийтийн бүжгийн арга хэмжээг явуулж Нийслэлийн дүүргүүдийн БТСГ-аас өөрсдийн ажлаа тайлагнан танилцуулсан юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар цаашид энэ спортын өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж байгаа. Мөн энэ жил Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа учраас “Тамирчдын баяр” болон ойн хүрээнд энэ өдөрлөгийг зохион байгуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж