Монголын сонгуулийн маркетинг, менежментийн академиас өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийлээ. Монгол улсын газар нутаг дээр болж байгаа бүхий л сонгуульт ажилд дүн шинжилгээ өгөх болон мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор өнгөрсөн жил байгуулагдсан Монголын сонгуулийн маркетинг, менежментийн академи 2012 оны сонгуулийн өмнө шилдэг 76 улстөрчийг орон даяар явуулсан олон нийтийн санал асуулгаар тодруулсан байна.
Тус ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн өдөр тутмын сонин, цахим хуудас болон утсаар санал аван шалгаруулсан байна. Эл ажлын хүрээнд утсаар тандалтын судалгаанууд хийж, дүүргийн нэг цэгийн үйлчилгээний цэг, захуудаар олон нийтийн дунд судалгаа явуулжээ. Энэ судалгаа нь нарийвчилсан судалгаа биш тандалтын түүвэр судалгаа тул нийт 4000 хүнийг хамруулсан байна. Уг санал асуулгад олон нийтийн дунд нэр хүнд бүхий 300 улстөрчийг дэвшүүлсэнээс шилдэг 76 улс төрчийг тодруулжээ. Энэ нь анхан шатны ажил байсан учир тойргоор бус нийтэд нь өрсөлдүүлэн авсан саналын тоогоор үсгийн дарааллаар нь жагсаан танилцууллаа.
Шилдэг 76 улстөрчийн жагсаалтад:
- З.Алтай-УИХ-ын гишүүн, нам бус
- Н.Алтанхуяг-Ардчилсан нам, тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга
- Р.Амаржаргал-Ардчилсан нам, УИХ-ын гишүүн
- Д.Арвин-МАН, УИХ-ын гишүүн
- Т.Бадамжунай-МАН, Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайд
- Н.Батбаяр-Ардчилсан нам, УИХ-Ын гишүүн
- Ц.Батбаяр-МАН, УИХ-ын гишүүн
- Су.Батболд-МАН, УИХ-ын гишүүн
- Сү.Батболд-МАН, Ерөнхий сайд, МАН-ын дарга
- Г.Батзандан- Ардчилсан нам
- Г.Батзул-МАН, Ногоон сувгын захирал
- Х.Баттулга- Ардчилсан нам, Үам тээвэр барилга хот байгуулалтын сайд
- Г.Батхүү- Ардчилсан нам, УИХ-ын дэд дарга
- Э.Бат-Үүл- Ардчилсан нам, УИХ-ын гишүүн
- Б.Бат-Эрдэнэ-МАН, УИХ-ын гишүүн
- А.Бакей- Ардчилсан нам, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч
- С.Баяр-МАН, УИХ-ын гишүүн
- Ц.Баярсайхан- Ардчилсан нам, УИХ-ын гишүүн
- Лу.Болд- Ардчилсан нам, Батлан хамгаалахын сайд
- Б.Болор- Ардчилсан нам, Гадаад хэргийн дэд сайд, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
- Р.Бурмаа- Ардчилсан нам, Сонгогчдын боловрол төвийн тэргүүн
- С.Ганбаатар-нам бус, Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч
- Н.Ганбаямба-МАН, УИХ-ын гишүүн
- Т.Ганди-МАН, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
- Ч.Ганзориг-МАН, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал
- П.Ганхуяг- Ардчилсан нам, Дорноговь аймгийн Засаг дарга
- Ц.Ганхүү-нам бус, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын дарга
- Лу.Гантөмөр- Ардчилсан нам, УИХ-ын гишүүн
- Л.Гүндалай- Ардчилсан нам, УИХ-ын гишүүн
- Д.Давгадорж-МАН, Сумогийн их аварга
- Б.Дэлгэрмаа- Ардчилсан нам, Норовбанзад сангийн тэргүүн
- Д.Дэмбэрэл-МАН, УИХ-ын дарга
- Г.Занданшатар-МАН, Гадаад хэргийн сайд
- Н.Ичинноров-МАН, хүний эрхийн хуульч
- Д.Зоригт- Ардчилсан нам, УИХ-ын гишүүн
- Д.Лүндээжанцан- МАН, УИХ-ын гишүүн
- Ч.Лхагважав-нам бус, Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн
- Г.Мөнхбаяр-МАН, Улаанбаатар хотын захирагч
- Ц.Мөнх-Оргил- МАН, УИХ-ын гишүүн
- Э.Мөнх-Очир- МАН, УИХ-ын гишүүн
- М.Номтойбаяр-МАН, Монголын алт компанийн захирал
- Ц.Нямдорж-МАН, Хууль зүй дотоо хэргийн сайд
- Д.Одбаяр- МАН, УИХ-ын гишүүн
- Ё.Отгонбаяр-МАН, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд
- С.Оюун-Иргэний зориг, Ногоон нам, УИХ-ын гишүүн, Иргэний зориг, Ногоон намын тэргүүн дэд дарга
- Д.Оюунбат-МАН, Орхон аймгийн Засаг дарга
- Ц.Оюунгэрэл-Ардчилсан нам, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
- Д.Оюунхорол -МАН, УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
- Л.Оюун-Эрдэнэ-МАН, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
- К.Сайран-Ардчилсан нам, Монгол улсаас Кувейт улсад суугаа элчин сайд
- Ч.Сайханбилэг- Ардчилсан нам, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга
- Б.Сарангэрэл-МАН, TV5 телевизийн зөвлөх
- Ё.Санжмятад- Ардчилсан нам, Завхан аймгийн Засаг дарга
- Ч.Саул-МАН, Хүнс хөдөө аж, хөнгөн үйлдвэрийн дэд сайд
- Ж.Сүхбаатар-МАН, УИХ-ын гишүүн
- Б.Төмөрчулуун-МАН, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга
- Х.Тэмүүжин- Ардчилсан нам, УИХ-ын гишүүн
- В.Удвал-МАН, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
- Ч.Улаан- МАН, УИХ-ын гишүүн
- Хаянхярваа- МАН, УИХ-ын гишүүн
- З.Хүрэлбаатар-МАН, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд
- У.Хүрэлсүх-Ман, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
- Ц.Цогзолмаа-МАН, Нийслэлийн Засаг даргын орлогч
- О.Чулуунбат- МАН, УИХ-ын гишүүн
- З.Шинэбаяр-МАХН, УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга
- Д.Энхбат-Иргэний зориг ногоон нам, УИХ-ын гишүүн, Иргэний зориг ногоон намын дарга
- Ж.Энхбаяр, МАН, УИХ-ын гишүүн
- Н.Энхбаяр-МАХН, МАХН-ын дарга
- З.Энхболд- Ардчилсан нам, УИХ-ын гишүүн
- Н.Энхболд-МАН, Монгол Улсын шадар сайд
- Н.Энхболд-МАН, УИХ-ын дэд дарга
- Н.Энхсайхан-Үндэсний шинэ нам, Үндэсний шинэ намыг үүсгэн байгуулагч
- Ө.Энхтүвшин-МАН, УИХ-ын гишүүн
- Г.Эрдэнэ- Ардчилсан нам, УИХ-ын гишүүн
- Д.Эрдэнэбат- Ардчилсан нам, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга
- Ж.Эрдэнэбат-МАН, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар тус тус бичигджээ.
Холбоотой мэдээ