
Төслийн зөвлөх Д.Хумбагай “Энэ төслийг өөрийн багийн есөн байрны оршин суугчдад өөрсдийн ахуйн хог хаягдлаа өөр өөр саванд ялгаж хийн хаях аргыг эзэмшүүлэх зорилготой хэрэгжүүлж байгаа. Төслийн багийн ахмадууд оршин суугчдаас хог хаягдлыг худалдан авч эхэлсэн. Хаягдлыг худалдан авах үнийн хувьд гэвэл цаас нэг кг нь 40 төгрөг, ундаа, пивоны лааз 800, хуванцар сав 320, гялгар уут 200, архины шил ширхэг нь 150 төгрөгийн үнээр тус тус худалдаж аваад хаягдал боловсруулах “Дархан сан оргил” компанийн үйлдвэрт тушаадаг. Хог хаягдлыг бууруулах зөв менежмент нь ангилах ажил гэж бид үзсэн. Ангилвал хог хаягдал хог биш, харин ч дахин боловсруулах түүхий эд болдог” хэмээн ярьжээ.