Аливаа байгууллагын хувьд 100 жил гэдэг бол түүхэнд нэг л удаа тохиох давтагдашгүй ой байдаг. Энэ зөвлөгөөний үеэр ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж ажилласан санхүүчдийг Засгийн газар, яам, аймгийн шагналуудаар шагнаж байлаа. Энэ үеэр санхүү банкны тэргүүний ажилтнаар 3 хүн, сангийн яамны хүндэт жуухаар гурван хүн, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институдын хүндэт тэмдэгээр хоёр хүн, Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медалиар нэг хүн шагнагдсан. Харин аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хүндэт тэмдэгээр зургаа, хүндэт жуухаар найман хүн шагнагдлаа. Бүртгэл санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны аймгийн тавдугаар зөвлөгөөнөөс нийт санхүүчиддээ хандаж аймаг, орон нутгийн эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ эрин үед шинэлэг сэтгэлгээ, шинэ арга барилаар ажиллах нь зүйтэй гэж үзэн уриалга гаргалаа.
Санхүүгийн V зөвлөгөөн боллоо
Монгол Улсад санхүү эдийн засгийн алба үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Сангийн яамны зүгээс олон ажлыг хийж байгаа. Төв аймгийн санхүү төрийн сангийн хэлтсээс аймгийн бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны тавдугаар зөвлөгөөнийг өнгөрсөн даваа гаригт хийлээ. Энд Төв аймгийн 300 гаруй санхүүгийн ажилтны төлөөлөл болгож 120 гаруй санхүүчид оролцлоо. Төв аймгийн 27 суманд төрийн сангийн төлөөлөгч ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн тав нь мэргэшсэн нягтлан бодогч байдаг байна. Аймгийн хэмжээний бүхий л өмчийн байгууллагууд нягтлан бодогчтой ажиллаж байна. Манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар тогтмол 20-20.7 хувиар өсөж байгаа. Бүртгэл, аудит, татвар, нийгмийн даатгал, банк, санхүү, эдийн засагч, статистикийн ажилтны зөвлөгөөнийг дөрвөн жил тутам зохион байгуулж, тодорхой зорилтуудыг дэвшүүлж, түүний хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөн ажиллаж байна.
Г.Хишигсүрэн