Дорнодчууд бүтээн байгуулалтад анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Дорнодчууд бүтээн байгуулалтад анхаарч байна

Дорнод аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүс олон талт бүтээн байгуулалтын ажил өрнүүлсээр байна. Үүний нэг жишээ болох “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хамт олон дараах үндсэн гурван ажлыг төлөвлөн ажиллаж байна. Үүнд: Компанийн нийт ажиллагсдын нэг өдрийн цалинг “Аймаг хөгжүүлэх сан”-д хандивлах, 800 метр замыг засварлаж, замын гэрэлтүүлэг  шинээр хийх, 200 ширхэг мод хотын төв зам дагуу тарьж, ургуулах гэсэн санаачилгууд багтжээ. Дээрх зорилтынхоо хүрээнд 54 дүгээр байрнаас “Чандмань тал” ХХК хүртэлх төв зам дагуу улиас мод тарихаар өнгөрсөн сард тус компанийн хамт олон мод суулгасан бөгөөд 520 мянган төгрөгийн өртөг бүхий 200 ширхэг улиас тарьж, хайсжуулахад 400 гаруй ажиллагсад  оролцжээ.

Мөн ажиллагсдын нэг өдрийн цалин буюу найман сая төгрөгийг хандивлан, зургадугаар сарын 4-23-ны хооронд  зам засах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 1000 метр.куб шороо, хайрга зөөвөрлөн тээвэрлэж, 800 метр замыг засварлан 3,8 сая төгрөг, замын гэрэлтүүлгийн ажилд 20 ком гэрэлтүүлгийн шон суулгаж, 1200 метр кабель монтажлан 3,5 сая төгрөг тус тус зарцуулжээ. Дээрх бүх үйл ажиллагаанд тус хамт олон нийт 15.8 сая гаруй төгрөг зарцуулан их ойдоо томоохон бүтээн байгуулалтын ажлаар бэлэг барьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж