“Улаанбаатар-Дархан чиглэлийн хот хоорондын авто замыг өргөтгөн шинэчлэх болон олон улсын стандартад нийцсэн хурдны зам барих асуудлаар судалгаа тооцоо хийгдсэн эсэх, цаашид авах арга хэмжээний тухайд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990км хурдны замыг барихаар зорилтот хөтөлбөрт тусгагдсан, энэ чиглэлийн хурдны замд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам хамрагдаж байгаа бөгөөд хурдны зам барих ажлын урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг тус яамнаас өнгөрсөн оны зургадугаар сард боловсруулсан” гэжээ.
Авто замын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн биелэлт түүнчлэн энэ онд авто замын салбарт улсын төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, эргэн төлөгдөх нөхцлөөр хийгдэж байгаа авто зам гүүрийн ажлын явц байдал болон тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн ажлыг эртнээс эхлүүлэх талаар хийж буй ажлын талаар хариулт өгөхдөө энэ онд хийгдэж байгаа зам гүүрийн талаар, авто замын салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, авто замын гүүрийн барилгын ажлын тендер шалгаруулалт болон нийслэл болон орон нутгийн авто замын сүлжээний арчлалт, засвар үйлчилгээ, техник технологийн шинэчлэлийн талаар хийж буй ажил, цаашид авах арга хэмжээний талаар тодорхой хариултуудыг дурдсан аж.