Бүжгийн холбоо IDO-д элсэв

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн бүжгийн өдрийн өмнөхөн Монголын бүжгийн спортын холбоо International Dance Organization буюу Олон улсын бүжгийн байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэх өргөдлөө өгч түүнийг нь нааштайгаар хүлээн авлаа. ОУББ нь 1981 онд Италийн Венецэд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 90 гаруй улсын гишүүнчлэлдээ нэгтгэдэг, өөрөө Олон улсын бүжгийн спортын холбоо буюу International Dance Sport Federation-ий нэгдсэн гишүүн байгууллага юм. МБСХ ОУББ-д элсэж байгаатай холбогдуулан холбооныхоо одоогийн бүтцийг өөрчлөх төлөвтэй байна. Одоогийн бүтэц нь МБСХ-ны комиссууд ба ажлын хэсгүүд, МБСХ Мэргэжлийн бүжгийн спортын хэлтсээс бүрдэх ба Монголын Нийтийн Цэнгээнт Бүжгийн Холбоог гишүүнчлэлдээ багтааж байна.Харин МБСХ 2011 оны 7-р сарын 1-нээс дээрх дээр нэмэгдээд Бүжгийн хороо (одоогоор түр зуур ингэж нэрлэж байна) байгуулагдана. Энэ хороо нь дотроо Performing Arts, Уламжлалт бүжгүүд, Гудамжны бүжгүүд, Хосын тусгай бүжгүүд гэсэн дөрвөн хэлтэстэй байх болно. МБСХ бүжгийн бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб, студи, тэнхим, сургуулиудыг хамтран ажиллаж Монголын бүжгийн бүхий л төрлийг Олон улсад сурталчлах үйлсэд нэгдэхийг уриалж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж