Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

УИХ-д
зүтгэнгээ оюутан болсон гишүүдийн нэгдсэн тоог гаргаж үзээгүй л дээ.
Хэрвээ гаргавал Су.Батболд гэх энэ хүний нэр тэр дунд цохиж л явах байх.
Түүний хувьд төрд зүтгээд нэлээд удсаныхаа дараа “Сурах нь хэрэгтэй юм
байна” гэж бодсон юм шиг 2010 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн
юм билээ. Түүний хувьд 2002 онд Төв аймгаас сонгогдож УИХ-ын гишүүн
болсон хэрнээ бүхэл бүтэн найман жил хуулийн талаар албан ёсны мэдлэггүй
нэгэн байсан гэхээр гайхмаар байгаа биз. Бүр сонин нь Су.Батболд гишүүн
2005-2006 онд Хууль зүйн сайд хийж байсан гээд л бодчих. Гэхдээ түүнд
нэг давуу тал бий. Ядаж л морь сайн уяна. Олон хурдан буянтай түшээ дээ.
Даанч Монголын ард түмэн улстөрчийг уясан мориор нь үнэлэхгүй юм даа.
Гэхдээ тэр сүүлийн үед тун азтай байгаа. Нутгийн ах УИХ-ын гишүүн
Д.Дондог нь өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардын намын бүлгийн дэд
даргын суудлаасаа чөлөөлөгдсөн нь түүний хувьд албан тушаал ахих
боломжийг нээж өгсөн. Гишүүн ч тэр суудлыг дуртайяа авчихаж байгаа юм.
Тэрбээр шинэ албан тушаалд очсон даруйдаа сонинд ярилцлага өгч “Улсын
дээд шүүх хууль зөрчөөд МАХН гэдэг брэнд нэрийг шинэ улс төрийн хүчинд
өгчихлөө” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ эрх зүйч мэргэжлээр
дөнгөж төгссөн, дадлага туршлага муутай нэгэн бакалавр Улсын дээд
шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэх нь хэр зохимжтой юм бол. Үүний оронд
телевизээр хурдан морь яаж уях, хоол хүнсийг нь хэрхэн тохируулах вэ
гээд хичээл заавал моринд дуртай хүн бүр үзнэ. Тойргийнхон тань бүрч их
баярлана даа.

Б.ЭНХМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж