Новицкиг эх орон нь угтан авлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Новицкиг эх орон нь угтан авлаа

Даллас Маверикс багийн анхны аваргын цомыг нь авчирж чадсан Дирк Новицки өөрийн эх орондоо эргэн иржээ. Түүний баярыг 15 орчим мянган Германчууд хамтдаа тэмдэглэжээ. Вурцбург хот сагсан бөмбөгийн од Дирк Новицкиг угтан авч байна. 33 настай Даллас Маверикс багийн хүчний довтлогч НБА-ийн аварга, финалын үнэцэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэнээс 16 хоногийн дараа өөрийн төрөлх хотноо ирж, баяраа тэмдэглэж байгаа юм. түүнийг гадна талбайд 15 мянган хөгжөөн дэмжигчид угтан авсан бол Оливер Аренад 3000 хүн баяр хүргэхээр цуглажээ. Цагийн зөрүүг үл харгалзан түүний аварга авах мөчийг хот даяараа үзэж байсныг сонсоод сэтгэл их хөдөлсөн гэдгээ энэ үеэр тэрээр хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй аварга авсных нь дараа шөнө дунд гэхэд автомашин цуваа энэ баярыг нь хуваалцаж байсан ажээ. 1997 онд энэ хотын багийг Бундеслигт түрүүлэхэд нь голлох үүргийг гүйцэтгэж байсан Новицки цом авснаасаа хойш баяраа тэмдэглэсээр байгаа аж. Энэ баярт мөчөө тэр хүн бүхэнтэй хуваалцахыг хүсч байгаа учраас тэр 140 гаруй сэтгүүлчдийн өмнө цагийн турш нээлттэй ярилцаж, сонирхсон асуултанд нь хариулт өгч байсан юм.  

Дирк Новицки: /2011 оны шигшээ тоглолтын MVP/

-Маш их хөдөлмөрийн дараа сэтгэл хөдлөл их гарсан. Хамгийн түрүүн хувцас солих өрөө рүү гүйсэн, тэгэхэд PR ажилчид намайг дагаад, ийм зүйл хийж болохгүй, бид цом авчихсан шүү дээ гэж хэлсэн. Би одоо тийм зүйл хийхийг хүсэхгүй байна гэж хэлсэн. Шүршүүрийн өрөөнд ороод нүүрээ алчуураар дараад өөр хэн нэгэнд нь өгчих гэж хэлж байснаа одоо ч санаж байна. Харин хэдэн минутын дараа тайвширч, буцаад талбайд гарахад бүх зүйл галзуу мэт байсан. Эхлээд цом, дараа нь MVP-ын цомыг манай спортын агуу аваргуудын нэг, 11 бөгжтэй Билл Рассэллаас гардан авсан.  

Гэхдээ энэ өдөр Новицкийн хувьд онцгой үйл явдал болсон. Хэвлэлийн хурлын дараачаар Вурцбург таунд зочилж, тус хотын “Голдэн Бүүк”-т өөрийн зургийг үлдэхээр болсон юм. энэ номонд зөвхөн алдартнуудын фото хөрөг багтдаг бөгөөд Новицки анхны НБА-ийн тоглогч нь болж байгаа юм. Уинстон Чөрчиллийн хөрөг хүртэл байдаг гэхээр энэ ном ямар үнэцэнэтэй болохыг гэрчилнэ. Ийнхүү Новицки зөвхөн Даллас хотын биш Вурцбург хотын алдартнуудын нэг боллоо.

Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж