Нэймарыг ­Европын клубүүд сонирхож байна | News.MN

Нэймарыг ­Европын клубүүд сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Нэймарыг ­Европын клубүүд сонирхож байна

Бразилийн шилдэг залуу довтлогч Нэймарыг авах хүсэлтэй таван клуб байгаагийн дотор ОХУ-ын нэгэн баг байгаа юм байна. Мэдээж үлдсэн дөрвөн баг нь Европын шилдэг клубүүд байгаа ажээ. Бразилийн Сантос клубын довтлогч Нэймар энэ зундаа багтаад шилжилт хөдөлгөөн хийх нь тодорхой байгаа. Одоо 19 настай залуухан хөлбөмбөгчинг Европын мангасууд болох Реал Мадрид, Барсэлона, Чэлси, Манчэстэр Сити гэсэн клубууд өөрийн болгох гэж бусад клубуудээс илүү их хичээж байна. Үүн дээр нэмэгдээд ОХУ –ын Премьер лигийн Анжи Махачкала Бразилийн Сантос клубтай холбогдсон нь олны анхаарлыг татаад байна. Дагестаны Анжи клуб Нэймарыг зарж байгаа үнээс нь хавьгүй илүү мөнгө төлөхөд бэлэн байна гэж бусад клубуудээ дуудлага худалдааны өрсөлдөөн зарлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлжээ. Гэхдээ Сантосын ерөнхийлөгч зах зээлийн үнийг хөөргөдөхгүй гэж хэлээд хөлбөмбөг бол шударга спорт бид солилцоо наймаа яаж явагддаг, тэр журмаар хийнэ, мөн Нэймарын өөрийнх нь хүсэлтийг харгалзаж үзнэ хэмээн нэмж хэлсэн байна. Нэймар 17 насандаа мэргэжлийн Сантос клубын эгнээнд нэгдэж 3 жилийн хугацаанд нийт 132 тоглолтонд оролцож 66 гоол оруулсан юм. Угаас Сантос клубын хүүхдийн акедимаас гарч ирсэн тэрээр 11 насандаа клубынхээ гарааны довтлогчоор сонгогдсон байна. Мөн Бразилын 17 нас, 21 наснаас доош ангилалд тоглож 2010 оноос эхлэн үндэсний шигшээ багтаа номер нэг сонголт нь болж орсорн билээ. Ийм богино хуагцаанд өөрийгөө дэлхий нийтэд таниулж чадсан Бразилийн ирээдүйн шилдэг довтлогч Нэймар Сантос клубтээ 45 саяас доошгүй евро бэлэглээд тун удахгүй баяртай гэж хэлээд явах цаг ойрхон байна. Сантос клуб ч түүний ачаар 48 жилийн дараа тивийнхээ хамгийн том тэмцээн болох Копа Лебртадоресийн цомыг хүртсэн билээ.

Score studio

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж