П.И.Чайковскийн уралдааны шагналтнууд өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

П.И.Чайковскийн уралдааны шагналтнууд өнөөдөр тодорно

Дуурийн дуучдын олимп болсон П.И.Чайковскийн уралдааны шагналтнууд өнөөдөр тодорно. Сүүлийн шатанд Монголын хоёр дуучин Ч.Энхтайван, Э.Амартүвшин нар шагналт байрын төлөө өрсөлдөхөөр болоод байгаа. Уг уралдааны албан ёсны вэб хуудаснаас уралдааны өмнөх шатуудын бичлэгийг үзэж болохоос гадна өнөө оройн төгсгөлийн шатны шалгаруулалтын бичлэгийг шууд хүлээн авч үзэж болох нь гэдэг гайхалтай мэдээг та бүхэнд дуулгая.

http://www.tchaikovsky-competition.com/en/press/webcast хаягаар орж төгсгөлийн шалгаруулалт болон шагнал гардуулах ёслолын ажиллагааг шууд дамжуулах цагийн хуваарийг харж болно. Бичлэг үзэхийн тулд бүртгэл хийлгэх хэрэгтэй. Гэвч бүртгэл маш энгийн. Ч.Энхтайван, Э.Амартүвшин нар маань өнөөдөр Москвагийн цагаар 19.45-22.00 цагт болох төгсгөлийн шалгаруулалтад дуулна. Авьяаслаг хоёр дуучнаа дэмжин, дэлхийн хэмжээний тэмцээнээс медаль хүртээсэй хэмээн монгол түмнээрээ дээлийнх нь захыг мушгин, цацлынхаа дээжийг өргөн сууцгаая даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж