Түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх боломжгүй

УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай бичиг УЕПГ-аас УИХ-ын даргад ирээд байна. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай бичигт хэзээ хариу өгөх вэ?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичиг УЕПГ-аас ирсэн. Албан бичгийг хүлээж аваад яаж хариу өгөх ёстой байдаг вэ, тэр журмаар бид хандаж байгаа. Хариугаа явуулсан.

-Ямар үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх бичиг ирсэн бэ?

-Үндэслэл нь “Эрүүгийн хэрэгт холбогдолтой байгаа учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ үү” гэсэн бичиг ирсэн.

-Танайх ямар хариу өгсөн бэ?

-Бид хуулийн дагуу асуудалд хандана. Хуулийн дагуу хариу өгсөн.

-Хуулийн дагуу хариу гэдэг нь юу гэсэн үг вэ. Ёс зүйн дэд хороогоор оруулах уу?

-Хуулийн дагуу гэмт хэрэг үйлдэх явцад нь буюу эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн нотлох баримттайгаар баривчилсан нөхцөлд энэ асуудлыг ярьдаг. Гэтэл тийм зүйл байхгүй. Тиймээс энэ хуулийн хүрээнд ярилцах боломж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн.

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж