Alexandra Burke шинэ хайртай учирчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Alexandra Burke шинэ хайртай учирчээ

Alexandra Burke хайр дурлалд тийм ч одтой нэгэн биш. Тэр James Corden болон Peter Andre-тай нэр холбогдож байсан ч бүтэлгүйтсэн.
Харин тэрбээр хүүхэд үеийнхээ найз Nicholas Sagar-тай саяхнаас болзож эхэлжээ. Тэд 15 настай байхдаа анх танилцаж, бүжгийн ангид хамт суралцаж байсан аж.
Зургаан жилийн өмнө анх уулзсанаасаа хойш тэд үргэлж сайн найзын харилцаатай байсан гэнэ. Харин оны  өмнөөс тэдний харьцаа гүнзгийрч, бие биедээ илүү их цаг гарган хамтдаа байхыг хичээж эхэлжээ.
Nick өсч яваа жүжигчин бөгөөд Лондонд амьдарч байгаа гэнэ. Харин Burke ихэнх цагаа АНУ-д өнгөрөөдөг нь тэдний харилцаанд багахан хүндрэл учруулж байгаа тухай тэд ярьжээ. Хэдийгээр хол амьдарч, өөрсдийн уран бүтээлдээ анхаарч, шаргуу хөдөлмөрлөж байгаа ч тэд чөлөөт цаг гарах л юм бол бие биерүүгээ яаран ирдэг тухайгаа нэмж хэлжээ. Ойр дотны найзууд нь тэднийг үнэхээр сайхан хосууд гэж тодорхойлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж