Хэдхэн хоногийн өмнө манай мэргэн буучид Германы Мюнхенд онч сориод ирсэн билээ. Тэгвэл үргэлжлүүлээд улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцож байна. Энэ удаагийн улсын аваргад 20 байгууллагын 160 орчим тамирчин онч мэргэнээ сорьж байгаа юм. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Э.Даваахүү, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул, тэргүүтэй буучид оролцож байгаа уг тэмцээн баасан гаригт өндөрлөж, аваргууд тодрох учиртай. 2011 оны УАШТ нь ирэх нэгдүгээр сард Катарын нийслэл Доха хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорилго гэдгээрээ онцлог юм. Дохад болох тэмцээн олимпийн эрх авах сүүлийн хувилбар байх болно.
“Спортын шуудан” сонин