Тэдний долоо нь амиа золиослогчид байсан гэнэ. Талибанчуудын халдлагыг урьдаас нарийн зохион байгуулж, төлөвлөсөн байсан бөгөөд Кабулын цагдаа нар болон босогчдын хоорондох мөргөлдөөн зургаан цаг үргэлжилсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Амиа золиослогчдын халдлагад өртсөн зочид буудалд мөрдлөг үргэлжилж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж тус хотын эрүүгийн мөрдөн байцаах газрын дарга Мохаммед Захир мэдэгдсэн байна. Афганистаны дотоод хэргийн сайдын хэлснээр тус хотод нөхцөл байдал маш ноцтой байгаа ажээ. “Интер-континентал”–д гадаадынхан голдуу барууны зочид саатдаг байсан гэнэ. Зочид буудлын дээд давхар ердөө хэдхэн цагийн дотор бүхэлдээ галд автсан байна. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь зочид буудлын хамгаалагчид байсан гэнэ. Өнөө өглөө Кабулын цагдаа нар зочид буудлыг хяналтандаа авсны дараа хэвлэлийнхнийг дотогш орохыг зөвшөөрсөн байна. Дээрх хэрэг НАТО болон Афганистан дах олон улсын эвсэл Афганы үндэсний арми, цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай давхцаж байгаа ажээ. 2008 онд Энэтхэгийн Мумбай хотын тансаг зочид буудалд зэвсэглэсэн этгээдүүд халдаж 160 хүн амиа алдсан хэрэг гарч байсан юм.
Кабулын зочид буудалд амиа золиослогчид халджээ
Зэвсэглэсэн, амиа золиослогч Талибанчууд өчигдөр шөнө Афганистаны Кабул хотын “Интер-континентал” зочид буудал руу халдсанаас 18 хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ.
Н.Энх