Нийгмийн даатгалын байгууллага нь 2009, 2010 онд нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг 13,8 хувь буюу 3,4-49,1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг батлагдсан төсөвт багтаан цаг хугацаанд нь бүрэн олгожээ. Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэс, газраар авч үзвэл 2009-2010 онд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай , Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хэнтий , Дархан-Уул, Орхон зэрэг 11 аймаг сангийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байна.
Орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудад хийсэн шалгалтаар 254,4 сая төгрөгийн зөрчил илрүүлж 147,3 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоосны 50,8 хувь буюу 74,9 сая төгрөгийг орон нутгийн төсөвт, 49,2 хувь буюу 72,4 сая төгрөгийг нийгмийн даатгалын холбогдох сан болон иргэдэд нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн байна. Шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг Энд http://www.inspection.gov.mn/ холбогдож үзнэ үү.