“Энержи ресурс” боловсруулсан нүүрсээ Европ руу ачив

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

“Энержи ресурс” боловсруулсан нүүрсээ Европ руу ачив

Таван толгойн бүлэг ордын дөрөвхөн хувьд нь үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс” компани Монголд анх удаа нүүрс баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулсан билээ. Энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүний дээж болох Монголын анхны коксжих нүүрсний баяжмалыг Европын зах зээлд нийлүүлэх туршилтаа энэ сард амжилттай гүйцэтгэсэн байна.

Коксжих нүүрс Өмнөговиос Чойр хүрч, улмаар ОХУ-ын нутгаар дамжин, Европын эцсийн хэрэглэгчдэд хүргэсэн байна. “Энержи ресурс” тээвэрлэлтийн ажлыг Гермын “Thyssen Krupp”-тай хамтран хэрэгжүүлжээ. Цаашид Герман, Польш зэрэг Европын орнуудын хэрэгцээнд нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг үргэлжлүүлэх гэнэ.

Компани Монголд хэд хэдэн зүйлийн анхдагч болоод байгаагийн нэг нь Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн нь. Өнгөрсөн оны аравдугаар сард хувьцаа гаргасан нь өдгөө 9,74 хонгконг долларын буюу 1580,88 төгрөгийн ханштай байна.

Б.УНДРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж