Монгол орны усны 57,8 хувийг тооллогод хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Монгол орны усны 57,8 хувийг тооллогод хамруулжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газраас орон даяар явуулдаг усны тооллого өнгөрөгч тавдугаар сарын 15-нд эхэлсэн. Монгол орны усны тоо бүртгэлийг дөрвөн жилд нэг удаа явуулдаг бөгөөд өмнө нь 2003, 2007 онуудад усны тооллогыг хийжээ.

Гурав дахь удаагийн ээлжит тооллогыг энэ жил зохион байгуулж байгаа бөгөөд тооллогод улсын хэмжээнд 48 ажлын хэсэг гаран ажиллаж байна. Ажлын хэсэгт бүх аймаг, сум, багаас одоогийн байдлаар /2011.06.28-ны байдлаар/ давхацсан тоогоор 801 хүн оролцож байна. Усны тоо бүртгэлийн ажил улсын хэмжээнд ажлын явц 57.8% хувьтай үргэлжилж байна.   
 
Тооллогыг долдугаар сарын 15-ны дотор дуусгах төлөвлөгөөтэй. Усны тоо бүртгэл эхэлсэн аймгуудын ажлын явцад шатахууны хомсдол ихээр нөлөөлж, зарим аймаг суманд унаа тэрэгний хүртээмж муугаас ажил удааширч байгаа талаар Улсын усны тоо бүртгэлийн комиссоос БОАЖЯ-нд мэдээлсэн байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж