Аи Вейвейд 12 сая юанийн торгууль ноогдуулав

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Аи Вейвейд 12 сая юанийн торгууль ноогдуулав

Хятадын хууль тогтоогчид зураач Аи Вейвейд татвараас зайлсхийж, баримтыг устгасан хэрэгт буруутган 12 сая юань буюу 1.9 сая ам.долларын торгууль ноогдуулсан тухай түүний нэгэн найз нь мэдээлсэн гэнэ.

“Шувууны үүр”-ийн зохион бүтээгчдийн нэг, шилдэг уран бүтээлч Аи Вейвей  Хятадын коммунист намыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг бөгөөд тэрс үзэлтэн нэр авсан билээ. Түүнийг хууль сахиулагчид 80 хоног хорьсны эцэст батлан даалтад гаргасан. Аи Вейвейг хорьсон нь улс төрийн шалтгаантай, эдийн засгийн гэмт хэрэгт буруутгаж байгаа нь зөвхөн өнгөлөн далдлалт гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байгаа юм.  Бээжингийн Татварын товчоо Аи Вейвейг 4.85 сая юанийн татвар нуун дарагдуулсан гэж үзэж нэмж 7.3 сая юанийн торгууль ноогдуулсан байна. Зураачийн найз хуульч Лю Шиао Юань  Татварын товчоо  Аи Вейвейг батлан даалтад гарсны дараа торгуулийн нэхэмжлэл явуулсан гэж мэдээлжээ. Зураач Аи Вейвей 12 сая юанийн торгуулийг арван жилийн хугацаанд төлж барагдуулах ёстой гэж нэхэмжлэлд бичсэн байсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж