Мики хулгана мусульманчуудын хилэнг асаав

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Мики хулгана мусульманчуудын хилэнг асаав

Египтийн телеком компанийн могул, Нагуиб Саурис лалын шашинтнуудыг доромжилсон хэргээр шүүхэд татагдахад ойрхон байна. Христийн шүтлэгч Саурис твиттэртээ лалын шашинтны өмсгөлтэй Мики, Мини хулганын зураг тавьсан нь Египтийн лалын шашинтнуудын хилэнг асаасан гэнэ.

Нагуиб Саурис энэ үйлдлийнхээ төлөө уучлал гуйж, ямар нэгэн санаа агуулаагүй гэж мэдэгдсэн боловч лалын хуульчид түүний эсрэг гомдол гаргаж, бизнесийг нь бойкотлохыг шаардсан байна. Египетэд лалын шашинтнууд болон христүүдийн хоорондох нөхцөл байдал хурц байгаа үед дээрх хэрэг гарсан нь дайран дээр нь давс нэмсэн хэрэг болжээ. Лалын шашинтнуудын хилэнг асаасан энэ хэрэг Египет дэх хэт хуучинсаг үзэлт Салафистуудын хөдөлгөөнийг дэврээж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Салафистууд нь өөрсдийгөө зөнч Мухаммедын элч байсан мусульманчуудын үр хойч гэж үздэг ажээ. Нагуиб Саурисын твиттэртээ тавьсан Мики исламын уламжлалт өмсгөл өмсөж, хар сахал тавьсан байсан бол Мини мөн зөвхөн нүдээ ил гаргасан хар гивлүүр зүүсэн байжээ. Мики хулганын зураг шуугиан дэгдээсний дараа Нагуиб Саурис өнгөрсөн баасан гаригт  твиттэртээ “Үүнийг зүгээр нэг хошигнол гэдгийг ойлгохгүй байгаа хүмүүсээс хүлцэл өчье. Би үүнийг зүгээр л хөгжилтэй байна гэж бодсон. Өөр ямар ч санаа агуулаагүй” гэж бичсэн байна. Гэвч лалын шашинтнуудын уламжлалт өмсгөл, зүүлттэй Мики хулганын зураг “Facebook”, “Twitter”-ийн хэдэн мянган лалын шашинтнуудын дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж