Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг энэ жилийн хамгийн том тоглолтоо хийх гэж байна. Үүнээс өмнө манайхан Филиппинтэй өрсөлдсөн ч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагдал хүлээсэн. Харин энэ удаа ялах гол зорилго тавьж байгаа юм. Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн тоглолт өнөөдөр орой Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд эхэлнэ. Харин хариу тоглолт ирэх сарын 2-нд Мьянмарт болно. Хэрвээ манай багийнхан Мьянмарын шигшээ хожвол дараагийн шатанд Оманы багтай тоглох юм. Өмнө нь манай баг Эрхүү мужийн дөрвөн багтай нөхөрсөг тоглолт хийсэн. Харин зочид Малайзын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийгээд иржээ. Хоёр багийн дасгалжуулагч нараас цөөн асуултад хариулт авлаа.

Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат: Олон гоолын зөрүүгээр хожих нь бидний зорилго

-Мьянмарын эсрэг тоглож буй шигшээ багийнхан өмнөхөөсөө ямар ялгаатай вэ?

-Нийт тоглогчдын 50 орчим хувь нь өөрчлөгдсөн. Тийм болохоор арай шинэлэг тоглолт үзүүлэх байх. Тэгээд ч бидэнд УЕФА-гаас ирсэн шилдэг дасгалжуулагч тусалж, зөвлөж байгаа болохоор нэлээд их зүйлийг харж байна. Хэдийгээр богино хугацаанд бид гадаад мэргэжилтэнтэй ажиллаж байгаа ч үр дүн сайн гарах байх. Манай тоглогчид нэлээд их зүйл сурсан шүү.

-Ямар төлөвлөгөө боловсруулсан бэ?

-Ерөнхийдөө довтолгоог хамгаалалттай хослуулна. АНУ-д хоёр жил байж гадны орнуудтай тоглож туршлага судалсан Мөрөн маань шигшээ багтаа хүчээ өргөхөөр ирсэн учраас илүү эрч хүчтэй байна байх гэж бодож байна. Мэдээж бид талбай дээрээ тоглож байгаа болохоор хожно. Үүний төлөө л талбайд гарна. Олон гоолын зөрүүгээр хожих нь бидний гол зорилго юм.

-Өмнө нь манайх талбай дээрээ хэчнээн удаа тоглосон бэ?

-Нийт дөрвөн удаа тоглосноос хоёр хожиж, хоёр хожигдсон байгаа. Ер нь бид дөрөв дэх удаагаа ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцох гэж байна. Өмнө нь ихэвчлэн хожигдож байсан сөрөг үзүүлэлт бий. Гэхдээ одоо манай хөлбөмбөгийн хөгжил арай өөр болсон байх.

Мьянмарын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Завадонович Милам:

-Та багийнхаа тухай товч танилцуулга хийнэ үү?

-Миний дагуулж ирсэн баг бол олон улсын чанартай томоохон тэмцээнд анх удаа оролцож байгаа. Тийм болохоор танай тамирчдыг бодвол туршлага дутаж магадгүй юм. Гэхдээ бид хурдаараа давуу гэж бодож байна. Тиймээс давуу талаа ашиглаж, хожихын төлөө урагшаа зүтгэх болно. Хэдийгээр зочин багаар тоглож байгаа ч хожил авах гол зорилготой ирсэн. Манай залуусын ур чадварын хөлбөмбөгийн ногоон талбай дээр хараарай. Миний хувьд энэ багтай ердөө л таван сар ажиллаж байгаа юм.

-Манай талбайд тоглоход хүндрэлтэй зүйл байна уу?

-Шууд хэлэхэд Мьянмарын тамирчид хиймэл зүлгэн дээр нэг ч удаа тоглож байгаагүй. Тиймээс энэ нь хүндрэлтэй тусч байна. Тоглох талбай дээр жаахан асуудал байгааг эс тооцвол гайгүй шүү.

-Мэдээж манай тоглогчдын тоглолтыг судалсан байлгүй дээ?

-Үгүй ээ. Бид Монголын хөлбөмбөгчдийн талаар ойлголт муутай байна. Энд ирээд Филиппиний эсрэг тоглосон бичлэгийг нь харсан. Даанч тэр бичлэг нь шаардлага хангахгүй байсан болохоор судалгаа хийж чадаагүй.

-Энэ тэмцээнээс ямар үр дүн хүлээж байна вэ?

Тэмцээн дууссаны дараа үзэгчид л сэтгэл хангалуун байвал болох нь тэр. Өөр хүсээд байх юм алга. Харин талбай дээрээр бид илүү өндөр төвшний тоглолт гаргах болно.

“World Cup” буюу 2014 онд Бразили улсад болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний /ДАШТ/ Азийн хэсгийн урьдчилсан шатанд учраа таарсан МОНГОЛ – МЬЯНМАР улсын шигшээ багуудын тоглолт эхлэхэд хэдхэн цагийн хугацаа үлдлээ. Хоёр  багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Монгол Улсын шигшээ баг:

1

TSEDENBAL

MF

2

OCHBAYAR

DF

3

GANBAYAR

GK

4

CHINZORIG

MF

5

ENKHJARGAL

DF

6

ARIUNBOLD

GK

7

MUNKHBAATAR

DF

8

TUGSBAYAR

F

9

DAVAA-OCHIR

MF

10

ALTANKHUU

DF

11

GARIDMAGNAI

MF

12

BATBOLD

MF

13

TSEND-AYUSH

MF

14

MUNKH-OD

F

15

ERDENEBAYAR

DF

16

BADRAKHZAYA

DF

17

MUNKH-ERDENE

MF

18

MURUN

F

19

TUMENJARGAL

F

20

ALTANTULGA

MF

21

BAYARJARGAL

F

Мьянмар улсын шигшээ баг:

1

Kyaw Zin Htet

GK

2

Pyaye Phyo Aung

GK

3

Zaw Min Tun

DF

4

Yan Aung Win

DF

5

Yan Aung Kyaw

DF

6

Shwe Hlaing Win

DF

7

Min Ko Ko

DF

8

Min Min Thu

DF

9

Aung Hein Kyaw

DF

10

Kyaw Kyaw Myo

DF

11

Zaw Zaw Oo

DF

12

Naing Soe Wai

MF

13

David Htan

M

14

Kyi Lin

FW

15

Zaw Lin

M

16

Pai Soe

MF

17

Kyaw Ko Ko

FW

18

Soe Myat Thu

MF

19

Mai Aih Naing

FW

20

Thau Htet Paing

FW

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж