Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат: Олон гоолын зөрүүгээр хожих нь бидний зорилго
-Мьянмарын эсрэг тоглож буй шигшээ багийнхан өмнөхөөсөө ямар ялгаатай вэ?
-Нийт тоглогчдын 50 орчим хувь нь өөрчлөгдсөн. Тийм болохоор арай шинэлэг тоглолт үзүүлэх байх. Тэгээд ч бидэнд УЕФА-гаас ирсэн шилдэг дасгалжуулагч тусалж, зөвлөж байгаа болохоор нэлээд их зүйлийг харж байна. Хэдийгээр богино хугацаанд бид гадаад мэргэжилтэнтэй ажиллаж байгаа ч үр дүн сайн гарах байх. Манай тоглогчид нэлээд их зүйл сурсан шүү.
-Ямар төлөвлөгөө боловсруулсан бэ?
-Ерөнхийдөө довтолгоог хамгаалалттай хослуулна. АНУ-д хоёр жил байж гадны орнуудтай тоглож туршлага судалсан Мөрөн маань шигшээ багтаа хүчээ өргөхөөр ирсэн учраас илүү эрч хүчтэй байна байх гэж бодож байна. Мэдээж бид талбай дээрээ тоглож байгаа болохоор хожно. Үүний төлөө л талбайд гарна. Олон гоолын зөрүүгээр хожих нь бидний гол зорилго юм.
-Өмнө нь манайх талбай дээрээ хэчнээн удаа тоглосон бэ?
-Нийт дөрвөн удаа тоглосноос хоёр хожиж, хоёр хожигдсон байгаа. Ер нь бид дөрөв дэх удаагаа ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцох гэж байна. Өмнө нь ихэвчлэн хожигдож байсан сөрөг үзүүлэлт бий. Гэхдээ одоо манай хөлбөмбөгийн хөгжил арай өөр болсон байх.
Мьянмарын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Завадонович Милам:
-Та багийнхаа тухай товч танилцуулга хийнэ үү?
-Миний дагуулж ирсэн баг бол олон улсын чанартай томоохон тэмцээнд анх удаа оролцож байгаа. Тийм болохоор танай тамирчдыг бодвол туршлага дутаж магадгүй юм. Гэхдээ бид хурдаараа давуу гэж бодож байна. Тиймээс давуу талаа ашиглаж, хожихын төлөө урагшаа зүтгэх болно. Хэдийгээр зочин багаар тоглож байгаа ч хожил авах гол зорилготой ирсэн. Манай залуусын ур чадварын хөлбөмбөгийн ногоон талбай дээр хараарай. Миний хувьд энэ багтай ердөө л таван сар ажиллаж байгаа юм.
-Манай талбайд тоглоход хүндрэлтэй зүйл байна уу?
-Шууд хэлэхэд Мьянмарын тамирчид хиймэл зүлгэн дээр нэг ч удаа тоглож байгаагүй. Тиймээс энэ нь хүндрэлтэй тусч байна. Тоглох талбай дээр жаахан асуудал байгааг эс тооцвол гайгүй шүү.
-Мэдээж манай тоглогчдын тоглолтыг судалсан байлгүй дээ?
-Үгүй ээ. Бид Монголын хөлбөмбөгчдийн талаар ойлголт муутай байна. Энд ирээд Филиппиний эсрэг тоглосон бичлэгийг нь харсан. Даанч тэр бичлэг нь шаардлага хангахгүй байсан болохоор судалгаа хийж чадаагүй.
-Энэ тэмцээнээс ямар үр дүн хүлээж байна вэ?
Тэмцээн дууссаны дараа үзэгчид л сэтгэл хангалуун байвал болох нь тэр. Өөр хүсээд байх юм алга. Харин талбай дээрээр бид илүү өндөр төвшний тоглолт гаргах болно.
Монгол Улсын шигшээ баг:
1 | TSEDENBAL | MF |
2 | OCHBAYAR | DF |
3 | GANBAYAR | GK |
4 | CHINZORIG | MF |
5 | ENKHJARGAL | DF |
6 | ARIUNBOLD | GK |
7 | MUNKHBAATAR | DF |
8 | TUGSBAYAR | F |
9 | DAVAA-OCHIR | MF |
10 | ALTANKHUU | DF |
11 | GARIDMAGNAI | MF |
12 | BATBOLD | MF |
13 | TSEND-AYUSH | MF |
14 | MUNKH-OD | F |
15 | ERDENEBAYAR | DF |
16 | BADRAKHZAYA | DF |
17 | MUNKH-ERDENE | MF |
18 | MURUN | F |
19 | TUMENJARGAL | F |
20 | ALTANTULGA | MF |
21 | BAYARJARGAL | F |
Мьянмар улсын шигшээ баг:
1 | Kyaw Zin Htet | GK |
2 | Pyaye Phyo Aung | GK |
3 | Zaw Min Tun | DF |
4 | Yan Aung Win | DF |
5 | Yan Aung Kyaw | DF |
6 | Shwe Hlaing Win | DF |
7 | Min Ko Ko | DF |
8 | Min Min Thu | DF |
9 | Aung Hein Kyaw | DF |
10 | Kyaw Kyaw Myo | DF |
11 | Zaw Zaw Oo | DF |
12 | Naing Soe Wai | MF |
13 | David Htan | M |
14 | Kyi Lin | FW |
15 | Zaw Lin | M |
16 | Pai Soe | MF |
17 | Kyaw Ko Ko | FW |
18 | Soe Myat Thu | MF |
19 | Mai Aih Naing | FW |
20 | Thau Htet Paing | FW |