Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 343 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдээс чамгүй юм зулгаахын тулд компаниуд бизнесийнхөн хөдөлгөөнд оржээ. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн гол эрхэмүүд бол Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр нь үндсэн найман чиглэл, 33 зорилт дэвшүүлснээс 2010-2016 оны хооронд хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Нэгдүгээр үе шат нь 2010-2012 оны хооронд, хоёрдугаар үе шат нь 2013-2016 он хүртэл хэрэгжих бөгөөд нэгдүгээр шатны ажлыг хийж гүйцэтгэхэд 8.8 их наяд, хоёрдугаар шатны ажилд 9.4 их наяд бүгд 18.2 их наяд төгрөг шаардагдах юм байна. Энэхүү үндсэн найман чиглэлийн нэгд Улаанбаатарын утааг багасгах урт “замналтай”, удаан явцтай төрийн бодлогыг шингээжээ.
Бүтээн байгуулалтын шимийг хэн хүртэх вэ?
“Шинэ бүтээн байгуулалт”-ын шимийг хэн хүртэх вэ?
Үргэжлэлийг ЭНД дарж үзнэ үү.