"Номин холдинг" компаниас жил бүр зохион байгуулдаг шөнийн хямдралтай худалдаа ирэх бямба гаригийн 21.00-01.00 цагийн хооронд Улсын их дэлгүүрт болох ажээ. "Номин холдинг"-ийн оруулж ирдэг гэр ахуй, цахилгаан бараа, хувцас, гоо сайхан, үнэт эдлэл, спорт, аяллын гэх мэт төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнүүдийг 60 хувь хямдруулахаар зохион байгуулагчид мэдэгдээд байна.
Шөнийн худалдаа үргэлжлэх дөрөвхөн цагийн хооронд 30 минут тутамд гэнэтийн онцгой хямдрал зарлах гэнэ. Мөн шөнийн хямдралтай худалдааны үеэр карт эзэмшигчдэдээ 90 хувийн бонус бэлэглэх юм байна. Хямдралт өдөр болон долдугаар сарын 2-ны 21.00 цагаас өмнө картандаа хэдэн төгрөгийн бонус цуглуулсан байгаагаас хамаарч үнийн дүнгийн 90 хувийг бонус болгон бэлэглэнэ гэсэн үг. Жишээлбэл, “Номин” карт эзэмшигчдэд 100 мянган төгрөгийн бонус байлаа гэж бодоход 90 мянган төгрөгийн бонус бэлэглэх юм. Энэхүү бэлгийн бонусаа зөвхөн шөнийн худалдааны үеэр ашиглах боломжтой ажээ.
Б.УНДРАЛ