
Олон улсын Ерөнхий прокуроруудын дөрөв дэх удаагийн хуралдаанд 114 орны прокурорууд оролцоно. Эл хурлаар шинэ төрлийн улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх улс орнуудын хамтын ажиллагааны талаар зөвлөлдөх аж.
Хуралдааны үеэр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Бүгд Найрамдах Казакстан, Бүгд Найрамдах Турк, БНХАУ, БНСУ зэрэг хэд хэдэн улсын прокуроруудтай уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцох аж. Уулзалт долдугаар сарын 2 өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Б.Сайн