Нэсээд явсан шувуу
Буцаад үүрэндээ
ирдэг шиг
Нэг л өдөр алсыг
зорьсон охин чинь
Бодол сэтгэл
итгэлээр жигүүрлэсээр
Таньдаа би ирлээ Эх
орон минь
Эх орон минь та
Ээжийн минь сүүн цагаан сэтгэлээр
Эцгийн минь мянган
бодолт магнай адилаар
Эрэвгэрхэн үрийн
минь догдолсон инээдээр
Энхрий охиноо угтан авлаа