
ОУВС-гийн тэргүүн асан Д.Стросс-Кан секс гэмт хэрэгт холбогдож, огцрох хүсэлтээ гаргасны дараа сангийн удирдах зөвлөл шинэ тэргүүнийг сонгох ажлыг эхлүүлсэн юм. К.Лагард 1944 онд байгуулагдсан ОУВС-гийн тэргүүнээр сонгогдож буй анхны эмэгтэй болж байна. Хэдийгээр Ази, Латин Америкийн орнууд ОУВС-гийн тэргүүнийг Европоос томилдог уламжлалыг эсэргүүцэж байсан боловч К.Лагард тэдний дэмжлэгийг авч чадсан байна. ОУВС-гийн тэргүүн К.Лагардын таван жилийн бүрэн эрхийн хугацаа ирэх долдугаар сарын 5-наас эхлэх юм. Түүний шийдвэрлэх эхний асуудал нь Грекийн өрийн хямралыг арилгахад Европын холбоотой хамтран ажиллаж, евро бүсийн орнуудын эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авах юм.