-90 жилийн ой тэмдэглэх үндсэн шалтгаан нь 1921 оны Ардын хувьсгалтай холбоотой юу?
-Юуны өмнө Монгол Улсад Биеийн тамир спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан үе үеийн Биеийн тамир спортын ажилтнууд, тамирчид, дасгалжуулагчид, спортыг дэмжигчдэдээ Ойг тэмдэглэх ажлын хэсгийн нэрийн өмнөөс баярын мэнд хүргэе.
Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялснаар Биеийн тамир спортын салбарт түүхэн үе шат эхэлсэн. Энэ онд Биеийн тамир спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Биеийн тамир спортын хөгжлийг өнөөгийн түвшинд хүргэхэд төр засаг төдийгүй байгууллага, аж ахуйн нэгж, бизнесменүүд хувь нэмрээ оруулдаг болсон. Биеийн тамир спортын салбар гэдэг бол аль ч салбар, иргэдэд хүрдэг, хөрвөх чадвартай онцлог бүхий салбар. Тийм ч учраас Монголын спорт өнөөдөр олон улсын жишигт нийцэж, стандартын шаардлага хангасан, дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай салбар болж хөгжөөд байна.
Биеийн тамир спортын газар нь Засгийн газрын агентлагийн хувьд Биеийн тамир спортын тухай хууль, Биеийн тамир спортын талаар Төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын Биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцлийг төр засгаас баримтлах хууль, бичиг баримт, эрх зүйн актын хүрээнд хангалттай бүрдүүлсэн. Энэ өндөрлөгт хүрэхэд Биеийн тамир спортын салбарын үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, багш дасгалжуулагчид түүхэн үүрэг гүйцэтгэсний үр дүн гэж үзэж байна.
Салбарын ой тэмдэглэнэ гэдэг нь нийт ажилтан, албан хаагчдын хийсэн ажлын үр дүн, цаашид хийх ажлын эрч хүчийг нэмэгдүүлсэн онцгой үйл явдал болдог юм. Бид 90 жилийн ой тэмдэглэснээр цаашид 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор болон түүний дагалдах дөрвөн байгууламж барих, 2017 онд Зүүн Азийн наадмыг Монгол Улсад авах зорилтыг тавин ажиллаж байна. Зүүн Азийн наадмыг зохион байгуулснаар дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлах, өсвөр залуучуудад биеийн тамир спортод татан оролцуулах, Зүүн Азид Монголын тамирчдыг өрсөлдүүлэх зорилт тавьж байгаа юм.
-Ойн үеэр болох арга хэмжээнүүдийн талаар ярина уу?
-Ой угтаж маш их ажил хийж байгаа, тэр бүхнийг дурдвал урт жагсаалт гарна. Товчхондоо 2011 онд БТСГ болон аймаг, дүүрэг, нийслэлийн БТСГ-ууд зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагааг энэхүү түүхт ойд зориулж байгаа. Хүүхдийн спортын IV их наадам, Үндэсний спортын улсын анхдугаар зөвлөгөөн, Азийн уулчдын цугларалт-авиралт, Азийн спортын менежментийн VII их хурал зэрэг улс, олон улсын томоохон арга хэмжээнүүд ч бий. Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дэлхий дээвэрт амжилттай авирч ойдоо маш том бэлэг барилаа.
Түүхт ойг тэмдэглэх үйл ажиллагаа энэ долоо хоногтоо эхэлж байна. Спортын холбоод, биеийн тамирын дээд сургуулиуд, аймаг дүүргийн БТСГ, үе үеийн удирдлага, олимпийн медальтнууд, Үндэсний шигшээ багийнхан, ахмадууд, хэвлэл мэдээллийнхнийг БТСГ-т хүлээн авч уулзана. “Биеийн тамир, спорт-90 жилд” сэдэвт спортын холбоодын үзэсгэлэнг долдугаар сарын 4-6-нд Спортын төв ордны “А” зааланд гаргах гэж байна. Эндээс Монгол оронд биеийн тамир, спорт хэрхэн хөгжиж ирснийг иж бүрнээр харах боломжтой. Мөн ойдоо зориулж баримтат кино, тамирчдын нэвтэрхий толь, зурагт альбомыг гаргалаа. Долдугаар сарын 8-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн спортын менежментийн VII их хурлаас ихээхэн үр дүнг хүлээж байна.
Биеийн тамир спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн зочид, төлөөлөгчдөд зориулсан баярын хурал, спорт-урлагийн тоглолт долдугаар сарын 7-ны 14:30 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох тул ард иргэд, спорт сонирхогчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
90 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
07 сарын 01
/11.00-12.00 цагт/ Нийслэл, дүүрэг, тусгай газрын удирдлагуудыг хүлээн авах
/12.00-13.00 цагт/ Биеийн тамир, спортын их дээд сургуулийн удирдлагыг хүлээн авах
/14.00-15.00 цагт/ Xэвлэл мэдээллийн хамт олныг хүлээн авах
07 сарын 04
/10.00-10.30 цагт/ Үе үеийн удирдлага, Олимпийн медальтнуудыг хүлээн авах
Үндэсний шигшээ багийг хүлээн авах /Спортын төв ордон/
/11.00 цагт/ Монгол улсад Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал /Спортын төв ордны хурлын танхим/
/11.30 цагт/ “Биеийн тамир, спорт-90 жилд” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа /Спортын төв ордны “А” зааланд/
/15.00-17.00 цагт/ Хамтран ажилладаг байгууллага, спортын холбоо, иргэдтэй хийх уулзалт /Спортын төв ордoн/
07 сарын 05
/15.00-16.00 цагт/ Аймгуудын Биеийн тамир, спортын газрын хамт олныг хүлээн авах
07 сарын 04-06
/10.00-18.00 цагт/ “Биеийн тамир, спорт-90 жилд” спортын холбоодын үзэсгэлэн /Спортын төв ордны “А” зааланд/
07 сарын 06
/10.00-12.00 цагт/ – Биеийн тамир, спортын ахмадуудыг хүлээн авах /Спортын төв ордон/
-Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол
07 сарын 07
/14:30 цагт/ Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн зочид, төлөөлөгчдөд зориулсан хурал, спорт-урлагийн тоглолт /Буянт-Ухаа биеийн тамир спортын ордон/
07 сарын 08-10
Азийн спортын менежментийн VII их хурлыг зохион байгуулах /Улаанбаатар зочид буудал/