Анхны олимпдоо оролцсон залуу гавьяат Лондонгийн рингэнд тулаан бүртээ
ялалт байгуулж, өрсөлдөгч болгоноо ялсаар олимпийн наадмын хамгийн
сүүлийн өдөр аваргын төлөөх тулаанд боксын өлгий нутаг гэгдэх Кубын
тамирчинд ялагдал хүлээлээ. Гэхдээ тэр Монголын спортын түүхэнд хамгийн
залуу олимпийн медальтан. 1992 оны зургадугаар сарын 23-нд төрсөн
тэрбээр ийнхүү 20 нас
50 хоногтойдоо олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байгаа юм.