Энэ үеэр гадаадын 20 гаруй оронд аж төрж буй иргэдтэйгээ Засгийн газрын гишүүд онлайнаар ярилцана. Тэд Монгол Улсын Засгийн газрын “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн төлөв байдал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, гадаадад байгаа иргэдтэй харилцан санал бодлоо солилцох юм байна.
Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд гадаадад ажиллаж, сурч буй иргэдээсээ нарийн мэргэжлийн ажилтан урих юм. Нийт 2700 гаруй ажлын байрны захиалга ирээд буйг уулзалтын үеэр танилцуулах аж.