Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр 60 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээр гээд 10 баримт бичигт гарын үсэг зурсаныг тэрээр тэмдэглэв. Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар талууд мөн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн талаар нухацтай хэлэлцэж, шаардлагатай үед харилцан ярилцаж, шийдвэрлэж байх тохиролцоонд хүрчээ.
Энэ дагуу шатахуун авах хүсэлтээ Элчин зөвлөхөөр нь дамжуулан БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны яамны орлогч сайд Чэн Зяньд хүргүүлж байгаа нь энэ юм. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг нэн даруй уламжлахын зэрэгцээ ажил хэрэг болгохын тулд өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч, нэн даруй хариу мэдэгдэнэ гэдгээ Элчин зөвлөх Ван Фү Кан илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.