Ц.Мөнхбаяр өлсгөлөн зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр өлсгөлөн зарлалаа

Бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмт хэргийг давтан үйлдсэн  хэрэгт  холбогдож, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад буй Ц.Мөнхбаяр, Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа холбогдох албаныхнаас зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр 30 хоног албадан саатуулагдсан Г.Дашдэмбэрэл нар өнөө өглөөнөөс өлсгөлөн зарлахаар  болжээ. Учир нь Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Н.Сүхбаатарын гаргасан цагдан хорих, албадан саатуулах  шийтгэвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж  байгаа аж. Шүүгч Н.Сүхбаатар дээрх шийтгэврээ цуцлах хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нар Өвөрхангай аймагт “нутаг чөлөөлөхөөр” явж байхдаа шаардлагыг нь биелүүлээгүй “Ирмүүн босго” компанийн  техник хэрэгсэл рүү буудаж, үйл ажиллагааг нь зогсоосон юм. Түүнд эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 152.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж