Шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудал хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлыг онцгойлон хэлэлцэхээр Ерөнхий сайд өчигдөр хэлсэн. Үүнээс гадна Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах зарим арга хэмжээний тухай, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Кёкүшюзан.Батбаяр нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Иргэн, эдийн засгийн чиглэлийн хуулийн давхардал, хийдэгдэл, зөрчлийгарилгах багц хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2010 оны долдугаар сарын 2-ны өдрийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн төслийн тухай, Ажлын алба байгуулах тухай, Төсвийн зээл олгох тухай, Төлөвлөгөө батлах тухай, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай” Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн мэдээлэл, Хөрөнгө гаргах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай, Ажлын өдөр шилжүүлэх тухай,  “Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд алагчлахгүй байх тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр Конвенцийн хэрэгжилтийн тухай, Шинээр байгуулах хуулийн этгээд /”Дорнод газрын тос” боловсруулах үйлдвэр/-д хөрөнгө оруулах тухай, Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухай  болон  Засгийн газрын 2010 оны 325, 2011 оны 57 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн тухай, Батлан хамгаалахын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай зэрэг 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж