
Одоогийн байдлаар “Ovi Store”-д холбогдож, хүссэн контентоо татаж авах боломжтой 100 гаруй гар утас байгаагаас нь 60 гаруй нь Symbian үйлдлийн системтэй юм. Тэдгээр нь голчлон N900, 5530 XpressMusic, 5800 XpressMusic, N97, N97 mini, E72 зэрэг “Nokia” компанийн үйлдвэрлэсэн сүүлийн үеийн гар утаснууд ажээ.
“Ovi Store” нь дэлхийн хэмжээнд 66 үүрэн телефоны оператор компаниудаар дамжин 80 гаруй улсад ашиглагдаж байгаа ба 19 улсад хэрэглэгчид гар утсаараа шууд “Ovi Store”-д холбогдож, хүссэн зүйлээ татаж авах боломжтой ажээ. Энэ тохиолдолд тэдний төлбөр гар утасны сарын төлбөр дээр нэмэгдэх орох юм. Түүнчлэн “Ovi Store” онлайн дэлгүүрийг дэлхийн 30 хэл дээр ашиглах боломжтой ба ихэнх хэрэглэгчид төлбөрөө дотоодын мөнгөн тэмдэгтээр хийж болдгоороо онцлог ажээ.
С.Цэлмэг